Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

“Эрин” хотхоны барилгын ажилтай танилцлаа

Эхний ээлжинд 2000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн Эрин интернейшнл компанийн Эрин хотхоны барилгын ажлын явцтай сайд Ц.Баярсайхан өнөөдөр танилцлаа. “Эрин интернэшнл” компани бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой 2000 айлын орон сууцыг нэгдүгээр хороололд барьж эхлээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрин” хотхоны барилгын ажилтай танилцлаа
“Эрин” хотхоны барилгын ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Эхний ээлжинд 2000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн Эрин интернейшнл компанийн Эрин хотхоны барилгын ажлын явцтай сайд Ц.Баярсайхан өнөөдөр танилцлаа. “Эрин интернэшнл” компани бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой 2000 айлын орон сууцыг нэгдүгээр хороололд барьж эхлээд байгаа юм.

“Хархорин” худалдааны төвийн баруун урд, төв замдаа ойр, энэхүү хотхоныг ирэх жил гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Энэ зун барилгын ажлаа эхлүүлсэн Эрин хотхон 3 давхартаа явж байна.Нийтдээ найман мянган айлын орон сууц барихаар төлөвлөхийн хамт сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан иж бүрэн хотхон байгуулах юм байна.

Түлхүүр үг:“Эрин” хотхоны барилгын ажилтай танилцлаа
Хуваалцах