Эрх баригч намын гишүүд авлигын хэрэгт холбогджээ
Өмнөд Солнгосын Эрх баригч Саенури намыг хууль тогтоогч Ли Бюун Сук бизнесийн зорилгоор тус улсын хамгийн томд тооцогдох ПОСКО гангийн үйлдвэрээс ихээхэн хэмжээний авлига авч,
Мэдээллийн алба

Өмнөд Солнгосын Эрх баригч Саенури намыг хууль тогтоогч Ли Бюун Сук бизнесийн зорилгоор тус улсын хамгийн томд тооцогдох ПОСКО гангийн үйлдвэрээс ихээхэн хэмжээний авлига авч, тус үйлдвэрийн барилгын төсөлтэй холбоотой хэргийг шийдэхэд өөрийн албан тушаалаа ашигласан гэмт хэрэгт холбогдсон талаар БНСУ-ын Прокурорын газраас мэдэгджээ.
Тэрээр 2008-2010 онд Газар зохион байгуулалт, тээврийн асуудал хариуцсан парламентын хорооны дарга байсан бөгөөд энэ нь барилгын салбарт нэлээд нөлөөтэй албан тушаал юм. Ли Бюун Сук болон түүний хүрээний хүмүүс 2010-2014 оны хооронд 900 сая вон буюу 729 мянган ам.долларын авлига авсан гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: english.yonhapnews.co.kr


















