Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрх баригчдын амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр намрын чуулганаар хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнаж, хаврын чуулганаар хийх ажлуудаа танилцуулсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрх баригчдын амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ
Эрх баригчдын амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр намрын чуулганаар хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнаж, хаврын чуулганаар хийх ажлуудаа танилцуулсан. Тус бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр МАН-ын бүлгийнхэн Монгол Улсын өрийг дарах, эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо засаглалын хямралаас гаргах бодлогоо ирэх хавар танилцуулах юм байна.

Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого, санаачилгууд гарган ажиллахын зэрэгцээ авлигыг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох бодлого дэвшүүлэх ажээ. Үүнээс гадна Эрх баригч АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн амлалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийхэд сөрөг хүчин нэлээд төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Хуваалцах