Эрх баригчид цэцэг өргөж, МАН эсэргүүцлээ илэрхийлэв
УБХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мэдээллийн алба

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, албаны бусад хүмүүс Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Дашрамд өгүүлэхэд төрийн дээд өндөрлөгүүд анх удаа энэ өдөр Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэнгүй. Магадгүй Чингисийн талбай хэмээн нэрийдэх болсноос хойш ийнхүү Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийг илүүд үзсэн бизээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өдөр Ардын Их Хувьсгалын манлайлагч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг үндэслэгч Дамдины СҮХБААТАРын хөшөөнд цэцэг өргөхгүй болсон тул түүхийг гуйвуулж буй эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлж Чингис хааны хөшөөнд цэцэг өргөхөөс татгалзаад байгаа ажээ.



.jpg)


















