Эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг өргөн барилаа
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Мэдээллийн алба

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.
Комисс байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг өргөн барьж байгаа ажээ. Энэ удаагийн илтгэлд барилгын салбар дахь аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, жендэрийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган оруулсан ажээ.


















