Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд бэлэг өглөө

ШШГЕГ-ын харьяа Хорих 411-р ангид ял эдэлж, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа шинэ жилийн бэлэг гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд бэлэг өглөө
Эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд бэлэг өглөө. Зураг: МҮОНРТ

ШШГЕГ-ын харьяа Хорих 411-р ангид ял эдэлж, эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдэд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа шинэ жилийн бэлэг гардууллаа. Тус анги 2013 онд ЕБС-тай болсноор хүүхдүүд боловсрол олж авах эрхтэй болсон. Хорих ангийн удирдлага, ажилтнууд хүүхдүүдтэй харилцах харилцаагаа өөрчлөх, дотоод журмандаа өөрчлөлт оруулж, амьдрах ухааны сургалт зохион байгуулж, орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй болгон сайжруулах олон ажил хийсний үр дүнд нийгмийн хариуцлагатай байгууллагаар шалгарчээ. ХТҮГ-ын хамт олон Дауны хомсдолтой хүүхдүүдийн хөгжлийн төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд, НЦГ-ын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд байрлаж байгаа хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг хүргэлээ.

Хуваалцах