“Эрх цагаан унага” жүжгийг дахин тоглоно
ҮДБЭЧ энэ оны шинэ уран бүтээл “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгээ 11 сарын 9-нд 11.00, 13.00 цагуудаас МҮЭСТО-нд, 11,12,13,14-нд 11.00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа сурагчдын амралтад зориулж тоглоно.
Мэдээллийн алба

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.