Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар хэлэлцэнэ
Уг арга хэмжээ өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болох ба арга хэмжээний үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцох ажээ.
Мэдээллийн алба

Гадаад улсад хууль зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон нийт болон хуульчид, хууль зүйн салбарын ажилтнуудад хүргэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ хоёрдугаар сараас эхлэн “Эрх зүй ба хөгжил” сэдвийн хүрээнд цуврал лекц, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулахаар болсон.
Энэхүү цуврал лекцийн анхны зочноор Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, хууль зүйн магистр Ж.Баярцэцэг оролцож, “Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт лекцээ уншихаар болжээ.
Уг арга хэмжээ өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болох ба арга хэмжээний үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцох ажээ.


















