Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрх зүйн тулгамдсан асуудлууд илтгэлээр өрсөлдөнө

Илтгэлийг энэ сарын 25 хүртэл хүлээн авч ирэх сарын 6-нд эцсийн шалгаруулалтыг хийж шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Нэр хүнд бүхий таван шүүгч ирүүлсэн илтгэлүүдээс шүүж шилдгийг шалгаруулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрх зүйн тулгамдсан асуудлууд илтгэлээр өрсөлдөнө
Эрх зүйн тулгамдсан асуудлууд илтгэлээр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын хуульчдын холбоо, МЗХ-той хамтран “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн 3-5 дугаар дамжааны оюутнууд, мөн хуульчид оролцож, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад дүн шинжилгээ хийх, шаардлагатай хуулийн төслийн талаар санал гаргах, орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудалд дүгнэлт өгөх чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан бүтээлээрээ өрсөлдөнө.

Илтгэлийг энэ сарын 25 хүртэл хүлээн авч ирэх сарын 6-нд эцсийн шалгаруулалтыг хийж шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм. Нэр хүнд бүхий таван шүүгч ирүүлсэн илтгэлүүдээс шүүж шилдгийг шалгаруулна.

Хуваалцах