"Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дууль энэ сарын 26-нд нээлтээ хийнэ
Уг түүхэн дуулалт дуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар зохиож найруулан, ЦEГ-ын "Сүлд" чуулгын уран бүтээлчид тоглосон юм .
Мэдээллийн алба

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд заагдсан "Эрхэм төрийн тамгат баатрууд" нэртэй түүхэн дуулалт дууль иргэд, олон нийтийн хүртээл болоход бэлэн болжээ.
Уг түүхэн дуулалт дуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар зохиож найруулан, ЦEГ-ын "Сүлд" чуулгын уран бүтээлчид тоглосон юм байна.
Энэхүү дуулалт дуулийн нээлтийн ажиллагаа энэ сарын 26-ны өдөр болно.
Дээрх уран бүтээлээр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын баатар цолоор шагнагдаж байсан бүх түүхэн нэрт хүмүүсийн дүр, дуу хоолой, ардын журамт цэрэг, Арван тавны цагдаа, тэдний анхны даргын талаар сонирхуулах ажээ.



















