Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн төлөөлөл өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр бөөр шилжүүлэн суулгасан талаарх зарим тоо баримтыг дэлгэв.
Мэдээллийн алба

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн төлөөлөл өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр бөөр шилжүүлэн суулгасан талаарх зарим тоо баримтыг дэлгэв. Монгол Улсад 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд одоогоор 80 гаруй хүнд энэ хагалгааг хийжээ. Гэвч тус хагалгааг хийхэд хүндрэлтэй олон шалтгаанууд байдгаас донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, антибоди буюу эсрэг биет үүссэн, B, C вирустай зэрэг суурь өвчтэй бол Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломжгүй болдог аж. Мөн гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн хагалгааны дараах эмчилгээ, эмийн зардал болон тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа, үнэ төлбөргүй олгох эмийн төсвийг улсаас хуваарилахгүй байгаа болон үүний улмаас бөөрний дутагдалтай хүмүүст гадагшаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд явах эсвэл Монголдоо бөөр орлуулах аппаратанд долоо хоногт гурван удаа 4 цагаар тогтмол орох гэсэн сонголт үлддэг талаар хөндлөө. Хэвлэлийн бага хурлаар тэд сар бүр 1-2 сая төгрөгийн эм тогтмол хэрэглэх шаардлагатай болдог болон тэдгээр эмүүд тэр бүр эмийн сангуудад байдаггүй тул төр засгаас анхаарч ажиллахыг хүсэж байгаагаа дуулгав.


















