Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн санхүүжилтээр БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн гишүүд, шинжээчид, гидрогеологичдын 20 хүний бүрэлдхүүнтэй баг Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ
Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн санхүүжилтээр БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн гишүүд, шинжээчид, гидрогеологичдын 20 хүний бүрэлдхүүнтэй баг Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улсын Техникийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Тэд “Газрын доорх усны хайгуул судалгааны арга зүй, усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр үнэлэх” хөтөлбөрийн дагуу 42 цагийн лекц, 30 цагийн дадлага семинарын хичээлийг судалсан байна.
Сургалтаар өнөөгийн тулгамдсан үйлдвэрлэл-судалгаа шинжилгээний ажлыг олон улсын түвшинд тухайлбал, ОХУ-д газрын доорх усны хайгуул судалгаа, усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр үнэлэх үнэлгээний талаар шинэлэг арга аргачлал, арга зүйн талаар мэдлэг мэдээлэлтэй болсон аж. Сургалтад хамрагсад курсын ажил хийж гэрчилгээ авчээ. Цаашид сав газрын захиргаадын газрын доорх усны мэргэжилтнүүдийг суралцуулах талд Эрхүүгийн Улсын Техникийн Их сургууль хамтран ажиллахад бэлэн байгааг захирал А.Д.Афанасьев тэмдэглэн хэлжээ.

Хуваалцах