Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эрхүү-Улаанбаатар” дугуйн аялал ирэх 9 дүгээр сард болно

“Эрхүү-Улаанбаатар” дугуйн аялал 2022 оны 9 дүгээр сарын 11-18-нд зохиогдохоор боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрхүү-Улаанбаатар” дугуйн аялал ирэх 9 дүгээр сард болно
“Эрхүү-Улаанбаатар” дугуйн аялал ирэх 9 дүгээр сард болно. Зураг: МҮОНРТ

“Эрхүү-Улаанбаатар” дугуйн аялал 2022 оны 9 дүгээр сарын 11-18-нд зохиогдохоор боллоо.

“Эрхүү-Улаанбаатар” олон улсын олон өдрийн уралдаан 1974-1990 онд нийт 17 удаа зохиогдож Монголын дугуйн спортын хөгжил, туршлага, амжилтанд асар их хувь нэмэр үүрэг гүйцэтгэсэн билээ.

2023 оноос уг уралдааныг сэргээн зохион байгуулахаар Монголын дугуйн холбоо ОХУ-ын талтай холбогдож эхэлсэн ба эхний ээлжинд энэ онд уг тэмцээнд оролцож байсан ахмад дугуйчдын дунд дугуйн аялал зохион байгуулахаар шийджээ.

Энэхүү олон улсын олон өдрийн тэмцээнийг анх гавьяат дасгалжуулагч Ц.Даржаа санаачлан, зохион байгуулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Эрхүү мужийн болон Монголын дугуйчдын анхны уулзалт тэмцээн 1969 онд Улаанбаатар хотноо зохиогдож ОУХМ Я.Баатар түрүүлж байв.

1970 онд 2 дахь уулзалт тэмцээн Эрхүү хотноо зохиогдож Эрхүүгийн тамирчин түрүүг авчээ.

Эрхүү Улаанбаатар чиглэлийн олон улсын олон өдрийн анхны тэмцээн 1974 онд “Найрамдлын замаар” уриатайгаар зохиогдож гараа нь Эрхүү хотоос гарч Эрхүү мужийн шигшээ багийн тамирчин Л.Яковенко түрүүлсэн бол Монголын тамирчдаас ОУХМ Ш.Ёндондаш 3 дугаар байрт орсон байна.

1979 оноос эхлэн тус тэмцээнд Буриадын шигшээ багийн баг тамирчид нэмэгдэн орж эхэлжээ. Харин анхны тэмцээнд Монголын Улсын 1, 2 дугаар шигшээ, Эрхүү мужийн шигшээ багууд оролцож байжээ.

Дээрх олон улсын олон өдрийн тэмцээний хамгийн олон удаагийн ялагчаар Монголын тамирчин ОУХМ Б.Хаянхярваа 3 удаа түрүүлсэн дээд амжилтыг тогтоосон байдаг.

Хуваалцах