Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан байна.

Замд гарсан өдрөө буюу хоёрдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчим Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна.

Дээрх хүмүүсийг харсан хүмүүс Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү гэж Дундговь аймаг Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах