Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

Хөтөлбөрийн хүрээнд нээлтийн ажиллагааг есдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн тавдугаар сургууль, 20-р сургууль, хоёрдугаар сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо
“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын Холбоо, “Тэнгэр даатгал” компанитай хамтран “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Уг үйл ажиллагаа нь Эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулиудын сурах орчинг сайжруулах, сургуулийн дотно болон гадна талд аюулгүйн бүстэй болох, гэмт хэрэг зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудийг бий болгох зорилготой аж.

Хөтөлбөрийн хүрээнд нээлтийн ажиллагааг есдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн тавдугаар сургууль, 20-р сургууль, хоёрдугаар сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах