Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүллээ

Улсын Онцгой комиссын 2020 оны 34 дүгээр хурлын тэмдэглэл, Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн түвшинд коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүллээ
Эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдварын хүн амын дунд тархах эрсдэлийн түвщин нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 34 дүгээр хурлын тэмдэглэл, Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн түвшинд коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийлээ.

Үнэлгээ хийх ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Замын Цагдаагийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож эрсдэлийн түвшинг тодорхойлоход “Өндөр” эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна.

Тиймээс дүүргийн Онцгой комисст эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүллээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах