Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эрсдэлийн үнэлгээ хийлээ

Монгол Улсад коронавируст халдварын тархах эрсдэлийн зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлийн үнэлгээ хийлээ
Эрсдэлийн үнэлгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад коронавируст халдварын тархах эрсдэлийн зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ. Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХМХГ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах