Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна

“Монгол Улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн дархлаажуулалтын бодлого” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна
Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна. Зураг: МҮОНРТ

“Монгол Улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн дархлаажуулалтын бодлого” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд, бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.



Уулзалтыг нээж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Улирлын томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь томуугийн вакцин бөгөөд манай улсын хувьд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр төлбөртэйгөөр, мөн тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийдэг.



АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу томуугийн вакциныг үнэ нийлүүлж, дархлаажуулалт хийгдсэн нь тодорхой хэмжээгээр томуугийн өвчлөл буурахад нөлөөлсөн гэлээ.



Энэ удаагийн уулзалтаар улирлын томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн дархлаажуулалтад хамруулах талаар зөвлөмж гарах юм.



Хуваалцах