Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эрт буцсан ганганаа" тоглолт болно

Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн Зүрхээн би аялгуу болгож баярласан Сэтгэлээн би хөг болгож хадгалсан Санаашралаан би онгод болгож туурвисан Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрт буцсан ганганаа" тоглолт болно
"Эрт буцсан ганганаа" тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн

Зүрхээн би аялгуу болгож баярласан

Сэтгэлээн би хөг болгож хадгалсан

Санаашралаан би онгод болгож туурвисан

Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн

Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн уянгалуулах УГЗ хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт 2014-09-26 нд 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа болох юм байна. Хэзээний зангаргатай дуучдын хоолойн чансааг шалгадаг мэргэжлийн , урт настай дуу бүтээдгээрээ УГЗ Б.Бямбабаяр алдартай билээ.

Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “дууны урлагт шинэчлэл хийсэн хүн” гэж ухаарч байгаагаа хэлсэн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хөгжмийн зохиолч Бямбабаяр бол Монгол түмэнд зориулж бурхнаас томилогдсон гайхалтай хөгжмийн зохиолчидын нэг гарцаагүй мөн…” хэмээжээ.

Төрийн Соёрхолт МУГЖ Д.Сосорбарам Бямбабаяр бол тал тал тийшээ халгиж цалгисан цартай том том бүтээлүүдтэй, дуурь дан хөгжимийн болоод морин хуурд зориулсан олон бүтээлтэй баян хүн дээ…гэж энэ салбарын “томчууд” дүгнэчихэж. Борооны дараах мөөг шиг олон дуучид ам барьж бөхийн өргөөг дүүргэдэг бол энэ удаад жинхэнэ дууг амьдруулдаг дууны урлагийн нэрт мастер бөхийн өргөөг нэг орой гавяатуудаар дүүргэх юм байна.

Хуваалцах