Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралт дуусаж, улсын комисс хүлээж авлаа

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралт дуусаж, улсын комисс хүлээж авлаа
Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралт дуусаж, улсын комисс хүлээж авлаа. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд "Эрт илрүүлэг, оношилгооны төв"-ийг барьж ашиглалтад орууллаа.

Энэхүү төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа юм.

Тус төвийн барилга нь нийт 1431.61 ам метр талбайтай, хоёр давхар бөгөөд эмчийн өрөө, рентгений өрөө, дурангийн өрөө, яаралтай тусламжийн өрөө, лабораторийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Гүйцэтгэгчээр “МонХаус” ХХК ажиллаж, захиалагчийн техник хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа.

Хуваалцах