Эрт үед нь эмчилж чадаагүй хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд байна
Манай улс эрт үед нь оношилж, эмчилж чадаагүйн улмаас олон мянган хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хэвээр үлдсэнийг ДЭМБ-ынхан хэлсэн байна.
Мэдээллийн алба

Манай улс эрт үед нь оношилж, эмчилж чадаагүйн улмаас олон мянган хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй хэвээр үлдсэнийг ДЭМБ-ынхан хэлсэн байна. Ямар ч төрлийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношилж, эмчилвэл 30-50 хувь нь эдгэрдэг. Харамсалтай нь энэ боломжийг ашиглаж чадаагүй 11 мянган хүүхэд манай улсад байгааг Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийнхөн хэлж байна.
Хөгжлийн бэрхшээлийг 1-3 настайд нь эмчлэхэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Гэтэл энэ үед эцэг, эхчүүд анзаарахгүй өнгөрөөдөг, эсвэл онош нь буруу гарч хугацаа алдагдсанаар олон хүүхэд хохирч үлдэж байна. Энэ онд СЗХҮТ-д хөгжлийн бэрхшээлтэй 450 гаруй хүүхэд хандсаны ихэнх нь 10-аас дээш настай байжээ. Ийм насны хүүхдүүдийг эмчлэх боломж нөхцөл бараг байхгүйг Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн захирал Б.Нарантуяа хэллээ.


















