Эрт ургацын ногоо энэ сарын сүүлээр худалдаанд гарна
Манай улс энэ жил нийт 400 гаруй мянган га талбайд тариалалтын ажил хийжээ. Үр тариа 293 мянган га-д тариалснаас 276.2 мянган га-д нь улаанбуудай тарьжээ.
Мэдээллийн алба

Манай улс энэ жил нийт 400 гаруй мянган га талбайд тариалалтын ажил хийжээ. Үр тариа 293 мянган га-д тариалснаас 276.2 мянган га-д нь улаанбуудай тарьжээ.
Мөн төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тосны ургамал 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 9.4 мянган га талбайд тус тус тарьсан байна.
Албаныхны хэлж буйгаар, энэ сарын сүүлчээс ургац хураалтын ажил эхлэх төлөв мэдээтэй байна.
Ногоочдын хувьд эхнээсээ эрт ургацын ногоогоо хурааж, борлуулахад бэлэн болж, үүнтэй холбоотой техник, хүн хүчний бэлтгэлээ хангаж дууссан байна.
Түүнчлэн энэ жилийн цаг агаарын нөхцөл байдал сэрүүхэн байгаагийн улмаас үр тариа, улаанбуудайн болц хойшилж магадгүй гэсэн урьдчилсан таамаг тус салбарын хувьд бий болоод байгаа ажээ.
Мөн төд удалгүй энэ сарын сүүлээр гэхэд эрт ургацын шинэхэн төмс ногоо болон бусад хүлэмжийн нарийн хүнс ногоонууд худалдаанд гарч эхлэх таатай сайхан мэдээ байгааг албаны хүмүүс нуусангүй.


















