"Эртэч дипломатч" уулзалтын зочноор Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцлоо
Залуу дипломатчдын клубаас зохион байгуулсан “Эртэч дипломат” хоёр дахь удаагийн уулзалт амжилттай боллоо.
Мэдээллийн алба

Залуу дипломатчдын клубаас зохион байгуулсан “Эртэч дипломат” хоёр дахь удаагийн уулзалт амжилттай боллоо. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудтай сонирхолтой яриа өрнүүлжээ.
Энэ үеэр Сайд Ц.Мөнх-Оргил өөрийн залуу нас, ажлын туршлага, дурсамжаас залуустай хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэхэд тогтмол анхаарч ном унших дадлыг өөртөө төлөвшүүлэх болон зорилго, зарчмаасаа ухралгүй тууштай байх нь “амжилт”-ын түлхүүр болохыг зөвлөлөө.




















