Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эртний Египетийн ховор эд өлгийн зүйлс Уэльсийн их сургуульд заларна

Эртний Египетийн үеийн эд өлгийн зүйлсийг Их Британийн Уэльс мужийн Свансий их сургууль Харрогэйтийн музейгээс зээлж, ирэх 5-р сар хүртэл үзэсгэлэнд тавина гэж мэдээллээ. Тус их сургуулийн эрдэмтэд эртний Египетийн эдгээр үзмэрийг судалж, тухайн үеийн түүх, ёс заншлын талаар судлах зорил

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эртний Египетийн ховор эд өлгийн зүйлс Уэльсийн их сургуульд заларна
Эртний Египетийн ховор эд өлгийн зүйлс Уэльсийн их сургуульд заларна. Зураг: МҮОНРТ

Эртний Египетийн үеийн эд өлгийн зүйлсийг Их Британийн Уэльс мужийн Свансий их сургууль Харрогэйтийн музейгээс зээлж, ирэх 5-р сар хүртэл үзэсгэлэнд тавина гэж мэдээллээ. Тус их сургуулийн эрдэмтэд эртний Египетийн эдгээр үзмэрийг судалж, тухайн үеийн түүх, ёс заншлын талаар судлах зорилго агуулж байгаа юм байна. Эдгээр эд өлгийн зүйлс нь ойролцоогоор 1400-7000 жилийн настай, ихэнх нь хэний бүтээл болохыг илтгэх нэрийг сийлсэн өвөрмөц хийцтэй. Эртний Египетийн уран барималчид өөрсдийг нь ирээдүй хойч үе дурсан санаасай гэдэг нь илт гэж Свансий их сургуулийн эрдэмтэд тайлбарлаж байна.

Нийтдээ 800 орчим эд өлгийн зүйл байгаагийн ихэнх нь шарил, бунхантай холбоотой дурсгалын баримлууд байгаа юм байна.

Хуваалцах