Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эртний Грек, Ромын үеийн түүхийн үнэт бүтээл олджээ

Косовогийн нэгэн тосгоны газрын хөрсөн доороос эртний нууцыг тайлах олон өнгө бүхий шигтгэмэл зураг олж илрүүлсэн байна. Косовогийн Градинагийн Дресник хэмээх нэртэй жижигхэн тосгоноос олдсон энэ түүхийн үнэт бүтээл нь эртний Грек, Ромын үеийнх гэж э…

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эртний Грек, Ромын үеийн түүхийн үнэт бүтээл олджээ
Эртний Грек, Ромын үеийн түүхийн үнэт бүтээл олджээ. Зураг: МҮОНРТ

Косовогийн нэгэн тосгоны газрын хөрсөн доороос эртний нууцыг тайлах олон өнгө бүхий шигтгэмэл зураг олж илрүүлсэн байна. Косовогийн Градинагийн Дресник хэмээх нэртэй жижигхэн тосгоноос олдсон энэ түүхийн үнэт бүтээл нь эртний Грек, Ромын үеийнх гэж эрдэмтэн судлаачид тэмдэглэж байгаа юм. Анх энэ газарт 2012 оны 9 сард Масар Валаа архелогчоор ахлуулсан баг малталт хийсэн аж. Архелогич Валаа олон өнгө холилдсон шигтгэмэл зураг бүхий шалны ул мөр олж илрүүлэн судалгааны баг оруулсан юм байна. “ Энэ жил илүү арвин олзтой байлаа. Нийт дөрвөн газарт 2,3-р зууны үед олон нийтийн зориулалтаар бүтээгдсэн байж болох байгууламжийн шал гэдгийг тогтоосон” гэж тэрээр ярьсан юм. Тэд өөрсдийн нээж илрүүлсэн 200 метр талбайг хамарсан геометрийн дүрс бүхий нийт долоон өнгө хосолсон шалыг цэвэрлэж, судлагаагаа улам гүнзгийрүүлэхээр болоод байна.

Хуваалцах