Эртний хөгжмийн зэмсэг "эргэн" ирлээ
“Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Герман улсад сэргээн засварлагдаад эх орондоо эргэн ирж буй эртний хөгжмийн зэмсгийн хүлээн авах ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт боллоо.
Мэдээллийн алба

“Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Герман улсад сэргээн засварлагдаад эх орондоо эргэн ирж буй эртний хөгжмийн зэмсгийн хүлээн авах ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт боллоо.
Монгол–Германы хамтарсан "Орхоны хөндийн гео–археологи" төслийн хүрээнд монгол Алтай нутгаас олдсон хадны оршуулгын дээл, малгай, хөгжмийн зэмсэг зэрэг олдворыг сэргээн засварлалтад илгээсэн нь амжилттай болоод ирсэн нь энэ.
Зэмсгийг хүлээн авах үйл ажиллагаанд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Герхард Тийдман болон ХБНГУ-ын Элчин сайдын яам, нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Россбах, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Цэвээндорж, Монголын үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Эдгээр хөгжмийн зэмсэг нь манай эрний VIII – XVI зууны үеийн нүүдэлчдэд холбогдох бөгөөд түүхэн үечлэлээр бол Эртний Түрэгийн үеэс Их Монгол улсын үед холбогдох дурсгалууд аж.


















