Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Эртний хүмүүс ясаар гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг хийж байжээ

Одоогоос 40 мянга орчим жилийн тэртээ хүн төрөлхтөн ясаар гоёл чимэглэлийн зүйлс хийж байсныг гэрчлэх ховор олдворуудыг археологичид Баянхонгор аймгийн Баянлиг суманд орших Цагаан агуйгаас илрүүлээд байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эртний хүмүүс ясаар гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг хийж байжээ
Эртний хүмүүс ясаар гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг хийж байжээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Одоогоос 40 мянга орчим жилийн тэртээ хүн төрөлхтөн ясаар гоёл чимэглэлийн зүйлс хийж байсныг гэрчлэх ховор олдворуудыг археологичид Баянхонгор аймгийн Баянлиг суманд орших Цагаан агуйгаас илрүүлээд байна.

Манай улсын археологичид ОХУ, АНУ-ын судлаачидтай хамтран хийсэн энэхүү малтлага, судалгаа нь Дундад чулуун зэвсгийн үед эртний хүмүүс дан ганц чулуугаар бус ясаар зэр зэвсэг хийж байсныг анхлан тогтоосноороо ихээхэн ач холбогдолтойд тооцогдож байна.

Хуваалцах