Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эртний монголчууд өвөг дээдсийнхээ шарилыг өнө удаан жил хадгалах нарийн аргатай байжээ

Археологичдын илрүүлсэн эд өлгийн зүйлс дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эртний монголчууд өвөг дээдсийнхээ шарилыг өнө удаан жил хадгалах нарийн аргатай байжээ
Эртний монголчууд өвөг дээдсийнхээ шарилыг өнө удаан жил хадгалах нарийн аргатай байжээ. Зураг: МҮОНРТ

Археологичдын илрүүлсэн эд өлгийн зүйлс дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд олдож байгаа олдворууд нэн эртний шинжийг агуулж байгаа юм. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутгаас олдсон эртний булшны малтлагаас 700-800 жил хадгалагдсан өрөм, шар тос гарсан нь олны гайхширлыг төрүүлсэн.

Энэ нь нүүдэлчин монголчууд байгаль дэлхийн онцлогийг сайтар танин мэдсэний үндсэн дээр өвөг дээдсээ гүн хүндэтгэлтэйгээр оршуулж өнө удаан жил хадгалах аргыг олжээ гэдгийг археологичид тогтоожээ.

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан н.Амартүвшин ингэж ярилаа.

Мөн тэрбээр энэ мэт нэн эртний булш байж болох бүс нутгийг судалж байгаа гэдгийг тодотгосон юм.

Хуваалцах