Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эртний сүмийн эд зүйлс олджээ

Увс аймгийн Улаангом сумын нэгэн хуучин барилгыг нураах үеэр XIX зуунд хамаарах цогчин дуганы хаалга, багана, нурууны моднууд хээ угалз, чимэглэл нь өнгөө алдаагүй хэвээр олджээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эртний сүмийн эд зүйлс олджээ
Эртний сүмийн эд зүйлс олджээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Улаангом сумын нэгэн хуучин барилгыг нураах үеэр XIX зуунд хамаарах цогчин дуганы хаалга, багана, нурууны моднууд хээ угалз, чимэглэл нь өнгөө алдаагүй хэвээр олджээ.

Уг олдворууд нь 1860-1880 онд баригдсан 2000 лам хурал хурдаг байсан цогчин дуганы хэрэглэлүүд бөгөөд их хэлмэгдүүлэлтийн үед сүмийг нурааж модыг нь барилга, байшинд ашиглаж байсан аж. Одоогоор олдворыг аймгийн Дэчинравжаалин хийдийн хамгаалалтад авсан байна.

Түлхүүр үг:Хэлмэгдүүлэлтийн үед нураасан сүмийн хэсэг олджээ
Хуваалцах