Эртний цэрдийн олдвор Монголоос олдлоо
Орос, Монголын эрдэмтэд Говь нутгаас эртний цэрдийн галвын палеонтологийн цуглуулгыг илрүүлжээ.Цэрдийн галав одоогоос 140 сая жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Орос-Монголын эрдэм шинжилгээний анги Говийн хөрсийг шинжлэн судлаад «хөхтөн амьтаны шүднүүд, гүрвэл, яст мэлхий, жижиг үлэг гүрвэлийн үлдэгдэл
Мэдээллийн алба

Орос, Монголын эрдэмтэд Говь нутгаас эртний цэрдийн галвын палеонтологийн цуглуулгыг илрүүлжээ.Цэрдийн галав одоогоос 140 сая жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Орос-Монголын эрдэм шинжилгээний анги Говийн хөрсийг шинжлэн судлаад «хөхтөн амьтны шүднүүд, гүрвэл, яст мэлхий, жижиг үлэг гүрвэлийн үлдэгдэл байхыг олж тогтоосон байна.
Тус цуглуулгын яс агуулж мэдэх давхрагыг олж, давхарга бүрэлдсэн цаг үеийг тогтоосон аж.
Зөвлөлт, Монголын эрдэмтэд 1969 онд Эрдэм шинжилгээний ажилчидын эхэлсэн ажлыг үргэлжүүлсэн нь энэ ажээ.Тэр үед Говь нутагт эртний цэрдийн галвын шинжилгээ судалгаагаар палеонтологийн баялаг материалыг олж илрүүлж байсан юм.
Мөн ирэх сараас Говь нутагт шинэ малтлаг хийж эхлэх юм байна.


















