Ерөхийлөгчийн удирдлага дор авилгатай тэмцэнэ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины удирдлаган дор авилгатай тэмцэх асуудал эрхлэх удирдах газар байгуулах зарлиг гаргалаа.
Мэдээллийн алба

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн удирдлага дор авилгатай тэмцэх асуудал эрхлэх удирдах газар байгуулах зарлиг гаргалаа. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Сергей Иванов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Путин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа авилгатай идэвхтэй, шат дараатай тэмцэх зорилт тавьсан. Тиймээс илүү сайн амжилтад хүрэхийн тулд ийм механизмыг байгуулахаар шийдсэн“ гэжээ.


















