Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа

Өнөөдөр харааны бэрхшээлтэй сурагчдын 116-р сургуулийн багш нар албан ёсоор ажил хаяж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа
Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа. Өнөөдөр харааны бэрхшээлтэй сурагчдын 116-р сургуулийн багш нар албан ёсоор ажил хаяж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан юм. Тус сургуулийн хамт олон энэ оны наймдугаар сараас эхлэн сургуулийн захирлаа солиулах, багш нарыг тайван орчинд ажиллах нөхцөл боломжоор хангах зэрэг хэд хэдэн шаардлагыг Боловсрол шинжлэх ухааны яаманд гаргасаар байгаа юм.

Тэгвэл багш нарын төлөөлөл өнөөдөр өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдүүлэхээр Ерөнхий сайдад хандана гэдгээ мэдэгдлээ. Харааны бэрхшээлтэй сурагчдын 116-р сургуулийн багш асан н.Батболдын яриаг сонсоно уу.

Mongolian National Radio · Ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нар ажил хаялтаа хойшлууллаа

Хуваалцах