Ерөнхий боловсролын багш нарын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа
хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулах #mil4edu нийгмийн сүлжээний кампанит ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Дойче Велле академийн дэмжлэгтэйгээр Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хэвлэлийн хүрээлэн, Гэрэлт цамхаг сан ТББ хамтран хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулах #mil4edu нийгмийн сүлжээний кампанит ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.
СЭДЭВ:
“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол эзэмших шаардлага болон ач холбогдол” ерөнхий агуулгын хүрээнд дараах сэдвүүдээс сонгоно.
- Мэдээлэл бидэнд болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх нь яагаад чухал вэ?
- Мэдээлэл авах эрх чөлөө
- Цахим аюулгүй байдлаа хамгаалах нь
- Нийгмийн сүлжээн дэх миний онлайн дүр төрх
- Цахим гадуурхал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь
ХУГАЦАА:
Бүтээлийг 2021 оны 3 сарын 14-ны өдөр Ням гарагийн 18:00 цаг хүртэл info@mea.org.mn хаягаар хүлээн авна. Уралдааны дүнг 3 сарын 17-ны өдөр зарлана.
ШАГНАЛЫН САН – 1500000 төгрөг
Нэгдүгээр байр - 1
Хоёрдугаар байр - 1
Гуравдугаар байр - 2
Тусгай байр - 4 тус тус тодруулна.



















