Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "10.000 програмист" төслийн хүрээнд нийслэлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "10.000 програмист" төслийн хүрээнд нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь "Codercub" ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан "Hour of Code" сургалтыг 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.

Тус сургалтад 11-18 насны 127 сурагч хамрагдаж, Олон улсын анхан шатны Код бичих аргачлалаас суралцан сертификат гардан авлаа. Сургалтын үеэр Монгол Улсын Их сургуулийн "Hackum", Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "Sys&CoTech" клубын оюутан залуус хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, мэдээлэл технологийн мэргэжлийг сурталчлан таниуллаа.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Хуваалцах