Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий боловсролын сургуулиуд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын 37 сургуульд “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа” буюу “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ”-г хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий боловсролын сургуулиуд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулав
Ерөнхий боловсролын сургуулиуд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын 37 сургуульд “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа” буюу “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ”-г хийлээ.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг аймаг, орон нутгийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд хамтран хийж, туршлага хуваалцан, сургуулиудын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулсан байна.

Мөн энэ үеэр сургуулийн удирдах албан тушаалтнуудад гамшгийн эрсдэлийг бууруулах мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах