Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай хэлэлцлээ
Ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хаалттай хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголын баримт бичиг, тайлан, мэдээлэл дээр ажиллах шинжээчдийг томилж, ажиллуулах тухай асуудлыг тусгасан байна.

Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гаргав. Түүний гаргасан саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хаалттай үргэлжлүүллээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах