Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа өөрийн ЕКГ-ын консулын тойрогт хамаарах Красноярскийн хязгаарт зочилж, Красноярскийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав
Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа өөрийн ЕКГ-ын консулын тойрогт хамаарах Красноярскийн хязгаарт зочилж, Красноярскийн Эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. Тэрбээр чуулга уулзалтад оролцох үеэрээ Красноярскийн хязгаарын Амбан захирагч В.А.Толоконскийтэй уулзаж, консулын патентаа гардуулав.

Уулзалтын үеэр Л.Амарсанаа, В.А.Толоконский нар Монгол Улс, Красноярскийн хязгаарын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид идэвхжүүлэх талаар санал солилцож ярилцав.

Манай улсын Красноярскийн хязгаартай хийж байгаа гадаад худалдааны бараа эргэлт 2016 онд урд оныхоос 2 дахин өссөн, Сибирийн хөдөө аж ахуйн их сургуулиас хуурай, сэрүүн нөхцөлд тохирсон улаан буудайн сортыг Хэнтий, Булган аймгуудад туршиж байгаа, туршилтын анхны үр дүн сайн байгаа, Красноярск хотын их, дээд сургуулиуд монгол оюутныг сургаж байгаа тухай яригдав. Эдүгээ тус хотын их, дээд сургуулиудад 30 гаруй монгол оюутан, магистрант суралцаж байна.

Хуваалцах