Ерөнхий сайд АН-ын бүлэгтэй уулзана
Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий 28 гишүүн өргөн бариад байгаа. Өчигдөр эл асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх байсан хэдий ч байнгын хорооны хурал хойшлогдсон.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохоор болжээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий 28 гишүүн өргөн бариад байгаа. Өчигдөр эл асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх байсан хэдий ч байнгын хорооны хурал хойшлогдсон юм.
Үүнээс гадна АН-ын бүлэг дотор Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй хүмүүс байгаа гэдгийг зарим эх сурвалжууд дурдсаар байгаа энэ үед бүлгийн дарга Д.Эрдэнэбат нам дотроо нэгдмэл санаа зорилготой байх ёстой гэдгийг сануулж бүлгийн гишүүддээ “Ерөнхий сайдыг огцруулах кноп дарах нь АН-ыг буудаж байгаатай адил” хэмээн хэлсэн. Ямартаа ч өнөөдөр бүлгийн хуралдаанаар гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэх бололтой.


















