Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайдтай уулзав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайдтай уулзав
Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайдтай уулзав. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтын үеэр Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцсан юм. Энэ гэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийлэв.

Монгол Улсад ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Элчин сайд дурдлаа. Энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн АНУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналаа илэрхийллээ

Хуваалцах