Ерөнхий сайд асан Д.Содном залуустай уулзана
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан Д.Содном маргааш 18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Хутагтын нутгийн залуустай уулзах уулзалт” хийх гэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан Д.Содном маргааш 18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Хутагтын нутгийн залуустай уулзах уулзалт” хийх гэж байна. Уг уулзалтыг Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа аж. Уулзалтад оролцох хүсэлтэй хэн бүхэн ирж болох юм байна. МЗХ-ны дэргэдэх салбар холбоодуудаас нутаг нутгийн алдартнуудтай хийх уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд урьд нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, МУГЖ Ц.Түвшинжаргал нар оролцож байжээ.


















