Ерөнхий сайд аяллын замын нээлтэнд оролцлоо
Өнөөдөр Богд уулын аяллын замын нээлт болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцов. Тус замын нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, Богд уулын шинэ замаар үргэлжиллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Богд уулын аяллын замын нээлт болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцов. Тус замын нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, Богд уулын шинэ замаар үргэлжиллээ. Энэхүү замыг байгуулах ажлын хүрээнд БОНХ-ын сайд С.Оюуны энэ оны тавдугаар сарын 21-нд гаргасан тушаалаар Дархан цаазат Богдхан уулын явган аяллын гурван маршрутыг баталсан билээ. Үүнд, Манзуширын амнаас Цэцээ гүн ноён оргил, Төр хурахын амнаас Цэцээ гүн ноён оргил, Зайсангийн амнаас Баруун ширээ хад хүртэл гэсэн гурван чиглэлийг хамруулсан байдаг. Аяллын маршрут нь Хан Хэнтийн дархан цаазат газрын Бурхан Халдун уулыг алсаас харах онцлогтой юм.


















