Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд багцын хөрөнгөө танилцууллаа

Ерөнхий сайдын өнгөрсөн оны төсвийн багцад нийтдээ 50 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Засгийн газрын тэргүүн өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өөрийн төсвийн багц дахь хөрөнгийн танилцуулгаа хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд багцын хөрөнгөө танилцууллаа
Ерөнхий сайд багцын хөрөнгөө танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тэргүүн өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өөрийн төсвийн багц дахь хөрөнгийн танилцуулгаа хийлээ. Түүний өнгөрсөн оны төсвийн багцад нийтдээ 50 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийт 11 аймагт тус аймгуудын нэгдсэн эмнэлгийг түшиглэн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Оношлогооны төв”-ийг Эрүүл мэндийн яамтай хамтран байгуулж байгаа. Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс дээрх ажилд нийтдээ 30 тэрбумыг зарцуулсан байна.

Мөн Засгийн газраас аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьж, баруун бүсийн гурван аймгийн төвийн задгай захуудыг битүү худалдааны төв болгосон. Дээрх ажилд багцын хөрөнгөөс нийтдээ ес орчим тэрбум төгрөг гаргажээ.

Үлдсэн хөрөнгө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт болон хуучин Залуучуудын соёлын төвийг шинэчлэн засварлаж хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх Залуучуудын хөгжлийн төв болгож шинээр нээхэд зарцуулагдсан гэлээ. Тус төв нь ирэх сарын эхээр ашиглалтад орох ажээ.

Ерөнхий сайд өөрийн багцын хөрөнгийн зарцуулалтын задаргааг ирэх сард УИХ-ын чуулган нээгдэхэд илүү дэлгэрэнгүй танилцуулна гэж хэллээ.

Хуваалцах