Ерөнхий сайд Бээжинд очиж Тавантолгойтой холбоотой гэрээ байгуулах уу
Сүүлийн үед Ерөнхий сайдыг Бээжинд очиж, Тавантолгойтой холбоотой гэрээ байгуулах гэж байна гэх мэдээлэл гарсан.
Мэдээллийн алба

Сүүлийн үед Ерөнхий сайдыг Бээжинд очиж, Тавантолгойтой холбоотой гэрээ байгуулах гэж байна гэх мэдээлэл гарсан. Харин энэ асуудалд өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсны тайлбар өглөө. Тодруулбал, Ерөнхий сайд Бээжинд айлчлахгүй, харин БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцохоор явах аж. Энэ үеэр тодорхой хуралдаануудад оролцох юм байна. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцах ажээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Тавантолгойн хувьд улс орны эрх ашиг хангагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шийдээд явна. Тавантолгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ” гэсэн юм.


















