Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Айчлал 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Айчлал 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа болно.

Хуваалцах