Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ерөнхий сайд чуулганы хуралдаанд “Эзэн-100”-г тайлагнаж байна

Өнөөдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоолын төсөл” батлуулж энэ хүрээнд эхлүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд чуулганы хуралдаанд “Эзэн-100”-г тайлагнаж байна
Ерөнхий сайд чуулганы хуралдаанд “Эзэн-100”-г тайлагнаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоолын төсөл” батлуулж энэ хүрээнд эхлүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байгаа юм.

Засгийн газрын тэргүүн эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд хийсэн ажлын үр дүнг салбар тус бүрт хийсэн ажлуудаар тайлагнаж байна. Мөн энэ хугацаанд өргөн барьсан, хэлэлцэгдэж буй 14 хуулийн төсөл байгаа гэдгийг онцоллоо.

Ерөнхий сайдын тайланг сонссоны дараа намын бүлгүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлэх юм.

Хуваалцах