Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд дэмжлэг хүслээ

Мөн Ерөнхий сайд валютын ханшийг өсгөхгүй байх нь зөвхөн Монголбанкны хийх ажил биш манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал гэдгийг хэлээд Засгийн газар энэ чиглэлээр “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Т

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд дэмжлэг хүслээ
Ерөнхий сайд дэмжлэг хүслээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Төрийн ордонд “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо.

Уулзалт ярилцлагын эхэнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүд хөдөө орон нутагт түлхүү ажилласан болон Ерөнхий сайд өөрөө Орхон аймаг, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан талаар мэдээллээ. Ерөнхий сайд Орхон аймагт ажилласнаа онцлон тэмдэглээд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд гурван чухал ажил хийснийг дурдлаа. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэр хямд үнээр авах боломжтой зүйлийг өндөр үнээр авдаг бизнесийг таслан зогсоосны үр дүнд 38 тэрбум төгрөг хэмнэж, 130 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй агуулахын үлдэгдлийг 30 гаруй тэрбум төгрөгөөр багасгаж чадсан ажээ.

Мөн Ерөнхий сайд валютын ханшийг өсгөхгүй байх нь зөвхөн Монгол банкны хийх ажил биш манай иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал гэдгийг хэлээд Засгийн газар энэ чиглэлээр “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлэн ажиллаж байгаа талаар хэлээд дэмжихийг хүсчээ.

Хуваалцах