Ерөнхий сайд эдийн засаг сайжирч байна гэв
Монгол Улсын Ерөнхий сайд долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр хийлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр хийлээ.
Өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын тэргүүн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, манай улсын эдийн засгийн эхний улирлын дүн мэдээг Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монголбанк, Статистикийн газартай хамтран гаргаж өнгөрсөн онуудынхтай харьцуулж тайлбарлалаа.
Тэрээр эдийн засгийн нөхцөл байдлыг сүүлийн хоёр жилийн үзүүлэлтээс харвал эдийн засаг аль ч талаасаа өсөлттэй байна гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг ямар байгааг дүгнэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүн болон инфляцийн түвшин чухал нөлөөлдөг гээд манай улсын хувьд энэ тоон үзүүлэлтүүд эерэг гарч байгаа гэлээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аянг ирэх долоо хоногт эхлүүлэхээр болсон талаар мэдээллээ. Уг аяны хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа ажээ.


















