Ерөнхий сайд эмэгтэй гишүүдэд сарнай бэлэглэлээ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар өнөөдөр төр засгийн байгууллагуудад өндөр алба хашиж байгаа эмэгтэйчүүддээ баяр хүргэж,
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар өнөөдөр төр засгийн байгууллагуудад өндөр алба хашиж байгаа эмэгтэйчүүддээ баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын эмэгтэй гишүүд, яамдын эмэгтэй сайд нар болон гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудад удирдах алба хашиж буй бүсгүйчүүдийн төр, түмний төлөө зүтгэж буй үйлсэд өндөр амжилт хүсээд гарын бэлэг гардуулжээ.


















