Ерөнхий сайд Эвслийн бүлэгтэй уулзаж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
Олны анхаарлыг татаж эхлээд буй уг хуулийн төслийг холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийн өмнө УИХ дахь нам, эвслийн бүлгүүд саналаа нэгтгэж байгаа юм. Тухайлбал өнөө өглөө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр оролцож Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар албан ёсны тайлбар хийсэн байна.
Харин яг одоо Ерөнхий сайд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцож мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаар тайлбар өгч, бүлгийн гишүүдийн асуултад хариулж байна.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм.


















