Ерөнхий сайд “Эзэн-100”-ийн талаар мэдээлэл хийнэ
Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлуулж энэ хүрээнд “Эзэн-100” аяныг эхлүүлсэн.
Мэдээллийн алба

Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлуулж энэ хүрээнд “Эзэн-100” аяныг эхлүүлсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх уг аяны хүрээнд Засгийн газраас 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөсөн гэдгийг тухайн үед Засгийн газраас мэдээлж байв.
Хэдийгээр “Эзэн-100” хөтөлбөрийн хугацаа дууссан ч ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх хугацааны үр дүнг дүгнэх асуудлыг хойшлуулаад байсан. Түүнчлэн намрын чуулган эхлэх үеийг ч мөн хүлээж байсан юм.
Харин өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөрийнхөө үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр өчигдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх талаар тогтоолын төслийг өргөн барьж УИХ-аар яаралтай хэлэлцэж буй.


















